Интерном
2022.08.20 · 1 мин

ДАНС НЬ ХЭЗЭЭ Ч "0" ЗААДАГГҮЙ ЭМЭГТЭЙ - НОМЫН НЭЭЛТ

Хаана: Интерном - Төв салбар
Хэзээ: 08 сарын 20 / 14:00 цагт

Мөнгөнд санаа зовохгүй амьдрах юмсан гэсэн нууцхан хүсэл хүн бүрд байдаг. Гэвч нэг л мэдэхэд данс улайгаад “0” заачихсан явдаг.

Энэхүү номоор санхүүгийн эрх чөлөөг хүсэмжлэх хэдий ч ямар алхам хийхээ мэдэхгүй эргэлзэж суугаа залуу эмэгтэйчүүд, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовнин суугаа ээжүүдэд санхүүгийн нөхцөлдөө тохирсон хөрөнгө оруулалтын боломж байгааг таниулахыг хүслээ.Санхүүгийн уналт эрсдэлээс өөрийгөө хамгаалж ирээдүйгээ өнгөлөхийг хүсэж буй бүх эмэгтэйчүүдэд хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьсон учир санхүүгийн мэргэжлийн үг хэллэг, тооцооллыг энгийн үгээр, оновчтой тайлбарлахыг зорилоо.“Яаж мөнгөтэй болох вэ?” гэсэн шаналлаас ангижирч, мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах нь ямар их аз жаргал болохыг мэдэрч амьдрахын тулд ямар АЛХАМ хийж болохыг энэ номоос олж мэдээрэй.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

Санта Бертийн түүх

Нийтлэгч Интерном

2022/12/08

Би өөрийн туслах цасан охины хамт энэ хотын бүх Интерном дэлгүүрээр ээлжлэн зочлохоор шийдлээ. Бид хоёртой уулзахаар номын дэлгүүрт ирвэл чинь хамтдаа баяр хөөр, нөхөрлөл бүтээцгээе. Бүгдээрээ хамт ном хэрхэн мөрөөдлийг амьдруулж, хүсэл биелүүлдгийг харах үнэхээр хөгжилтэй, сайхан байх байх даа...