
Сэтгэлээ тогтоох дадал: Сэтгэл хөдлөлийн чадамж цуврал
Нийтлэгч Интерном
2024/08/27
Учир нь тэр өөрийн гэсэн “ЖАНР”-тай юм байна.
Тодко Самсоны шинэ номыг редакторлаж дуусгав. Өмнө нь 2 ч номыг нь редакторласан. Энэ болтол би Тодко Самсоныг детектив (адал явдалт) зохиолч гэж бодож байсан юм. Гэтэл тийм биш болох нь энэхүү шинэ бүтээлээс тодорхой харагдана. Үүнийг эргэцүүлье:
Нэг. Детектив (адал явдал). Реалист, тэр тусмаа социалист реализмын уран зохиолоор хүмүүжсэн Монголчуудад детектив зохиол маш амархан, хөнгөн санагдана. Гэтэл адал явдалт зохиолын үйл явдлуудыг дураараа зохиовол тэнэг харагдах нь мэдээж. Гэтэл манай хүний бүтээлд хүчээр холбосон юм огт байхгүй. Үйл явдлуудыг хэдийгээр адал явдал ч гэсэн бодитой мэт харуулж чаджээ. Үүгээрээ Тодко олон түмний сонирхлыг татаж чаддаг.
Хоёр. Фантастик (зөгнөл). Монголчууд зөгнөлт зохиолоор тун маруухан, бараг байхгүй гэж хэлж болно. Фантастик гэхээр манайхан юу дуртайгаа зөгнөж бичихийг ойлгодог. Дэлхийн нэрд гарсан зөгнөлт зохиолчдын бүх бүтээл тэр чигээрээ шинжлэх ухааны баримт нотолгоо, дэвшилд тулгуурлаж баймаажин нэрд гардаг юм. Үүнээс өөрөөр бол үлгэр домгоос огт ялгарахгүй. Гэтэл манай Тодко үлгэр домгийн элдэв юм бичсэнгүй. Харин хүн төрөлхтний өмнө тулгамдсан, гүн ухааны маргаан үүсгэж буй хиймэл оюун ухаан, хүний тархины физиологийн нарийн асуудлуудыг бодит байдлаар нь гарган тавьснаараа уран зохиолын фантастик төрлийг цоо шинээр гарган ирж байгаад нь талархаад баршгүй. Үүгээрээ тэр олон жил мартагдсан зохиолч Ж.Галын дараа зөгнөлт уран зохиолын эхийг тавилцаж байна.
Би их муу санаатай. “Муу Тодко” худлаа залсан байж магадгүй гэж бодоод хүний тархины орчин үеийн асуудлууд, хиймэл оюун ухааны тулгамдсан асуудлаар шинжлэх ухааны хэд хэдэн өгүүлэл уншиж шалгав. Гэтэл Тодкогийн хэлсэн ярьсан болгон, тэр ч байтугай тоо нь хүртэл шинжлэх ухааны бүрэн үндэстэй аж. Харин ч манай Тодко шинжлэх ухааны тулгамдсан, маргаан дагуулсан зөрчилт асуудлуудыг энгийн хэлээр тод томруун гаргаж чаджээ. Хаанаасаа ийм их мэдлэгтэй болдог байна гэж гайхмаар.
Гурав. Түүхэн. Энэ ч ойлгомжтой, манайхаар дүүрэн түүхэн уран зохиол бий. Сайн нь ч бий, муу нь ч бий. Тодко энэ удаад Сайн ноён Хан Намнансүрэнгийн хатан Магсарын дүрийг тойруулан түүхэн үйл явдлыг цоо шинээр гарган тавьжээ. Бид Ханыг нь ярьдаг болохоос хатныг нь тэр бүр ярьж байгаагүй. Ж.Пүрэвийн “Аянга”-аас эхлээд Намнансүрэн Ханы талаар бичсэн роман ч бий, кино ч бий. Харин их зовлон туулсан хатан Магсарыг нь тойруулж бичсэн нь байхгүй. Энэ бол яах аргагүй өндөр түвшний судалгаанд тулгуурласан түүхэн роман. Энэ том суурь дээр Монголд “Үр хөврөл” роман мэндэлж байна. Би адал явдалт, уран зөгнөлт, түүхэн уран зохиолыг дан дангаар нь мэддэг, их дуртай. Эндээс зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ тод харагддаг юм. Харин “Үр хөврөл” роман уран зохиолын ямар төрөлд (жанр) багтахыг би үнэндээ мэдэхгүй. Өнгөрсөн түүхэн үйл явдал, одоогийн адал явдал, ирээдүйн шинжлэх ухааны зөрчилт хандлага гурвыг нэг зохиолд багтаан үйл явдлын зангилгаа болгон холбох нь тийм амар ажил биш юм.
“Үр хөврөл” роман философи - ёс суртахууны олон ацан асуудлуудыг дэвшүүлж, эргэцүүлж байгаагаараа гүн ухаан, ёс суртахууныг маш өндөр түвшинд чадварлаг хөнджээ. Эндээс зохиолчийн сэтгэлгээний өргөн цар хүрээ тод харагдаж байна. Гэхдээ зохиолч хүн жанрт тохируулах гэж бүтээлээ туурвидаггүй. Тэгэхлээр энэ бол уран зохиолын шинэ жанр байх. Шинэ жанр бий болгоход зохиолчийн оюун сэтгэлгээний тэсрэлт заавал байх ёстой. Манай Тодко тэсэрч чаджээ. Улам олон удаа, улам олон мансууртал тэсрээсэй гэж бодно...
Судлаач Х.Д.Ганхуяг
2024 оны 8 дугаар сарын 8
Сүүлд нэмэгдсэн
Сэтгэлээ тогтоох дадал: Сэтгэл хөдлөлийн чадамж цуврал
Нийтлэгч Интерном
2024/08/27
Хүүхэд яагаад олон асуулт асуудаг вэ?
Нийтлэгч Интерном
2024/06/25
Удирдах ажлын мөн чанар чухам юу вэ?
Нийтлэгч Интерном
2024/06/25
ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД
Нийтлэгч Интерном
2024/04/02
Хувь заяагаа бүтээгч иогийн хөтөч - Карма
Нийтлэгч Интерном
2024/02/28