Интерном
2024.08.27 · 1 мин

Сэтгэлээ тогтоох дадал: Сэтгэл хөдлөлийн чадамж цуврал

Сэтгэлээ тогтоохуй нь шинэ зүйлсийг идэвхтэй анзаарсаар байхын нэр юм. Та ингэснээр одоо цагтаа тогтож байна. Ийнхүү орчин нөхцөлөө, өөрийн харж буй өнцгөө илүү нарийн мэдэрч эхэлнэ. Идэвхтэй оролцооны мөн чанар ийм билээ. Энэ таны энергийг барахгүй, харин ч тэтгэнэ. Сэтгэлээ тогтоож байх нь өөр олон давуу талтай. Аливаад анхаарал хандуулахад илүү амар болно. Хийсэн зүйлээ илүү сайн санана. Бас илүү бүтээлч болдог. Боломж гарахад түүнийг шүүрэн ашиглах чадавх ч дээрдэх юм. Тохиож мэдэх аюулаас урьдчилан сэргийлнэ. Хүмүүс танд илүү таатай санагдаж, та ч хүмүүст илүү таалагдана. Учир нь таны бусдыг шүүх хандлага харьцангуй багасаж ирнэ.
Харвардын Бизнесийн Сургуулийн хэвлэлийн газрын энэхүү ном танд ажил дээрээ өдөр тутам одоо цагтаа орших дадлыг хэвшүүлэх практик алхмуудыг хүргэж байна. Сэтгэлээ тогтоох дадлын шинжлэх ухааны үндэслэл, тайлбар, үр дүнтэй байдаг учир шалтгааныг өгүүлж, мөн ихээхэн дэлгэрч байгаа энэ дадлыг даган хэрэгжүүлэхэд ямар алдаа гарч болох тухай сануулгыг ч бас агуулжээ. Уг товхимолд Даниэл Гоулман, Эллен Лангер, Сюзан Дэвид, Кристина Конглетон зэрэг уг талбарын түүчээлэгч нарын нийтлэл багтсан юм.

HBR Emotional Intelligence цувралын тухай
Энэхүү цувралд “Харвардын Бизнесийн Тойм”-ийн ажил хэргийн амьдралын хүмүүнлэг талыг хөндсөн, шилдэг агуулгыг эмхэтгэжээ. Бидний сэтгэл хөдлөл ажил хэргийн амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай ул суурьтай, судалгаатай, сэтгэл сэргэм, амьдралд ойр нийтлэлүүд уг цувралд багтсан байдаг.

Сүүлд нэмэгдсэн

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.