Интерном
2024.06.25 · 2 мин

Хүүхэд яагаад олон асуулт асуудаг вэ?

Яагаад? Яагаад? Яагаад?... гэсэн дуусашгүй асуултад булуулж байна уу? Тэгвэл яагаад хүүхдүүд ингэж асуудаг вэ?, бид яагаад хариулах хэрэгтэй вэ? гэдгийг эндээс мэдэцгээе. Бас л баахан яагаад J)

Хүүхэд төрөлхийн сониуч зантай, мөн тэдэнд хорвоо ертөнц бүхэлдээ мэдэхгүй зүйлээр дүүрэн бас сонирхолтой. Хоёр нас өнгөрөөд хүүхэд ярьж сурах явцдаа эд зүйлс бүхэн ямар нэг нэртэй байдаг юм байна гэдгийг мэдэрнэ. Ингээд тэд юу вэ гэсэн асуулт тавьж эхэлдэг. Тэдэнд тойрон хүрээлж байгаа юмс, амьтан, ургамал бүгд сонин. Бүгдийг юу болохыг мэдэхийг хүснэ. Хэсэг хугацааны дараа тэд чамгүй мэдээлэл, мэдлэгтэй болж түүнийгээ эмхэлж цэгцлэх ангилах учрыг нь олох шаардлагатай тулгарна. Үүнд “яагаад” гэсэн асуулт тэдэнд хэрэгтэй болно.

Хүсэл сонирхлыг нь ойлгох

Хүүхдийнхээ яриа асуултыг сайн сонсох нь түүний сэтгэлийн гүнд нэвтрэн орох арга зам байдаг. Тэгэхээр бид хүүхдийнхээ асуултыг анхааралтай сонсож, толгойгоо ажиллуулан хариулах хэрэгтэй болдог. Хүүхэд асуулт тавихад ээж аав нар нь аминдаа сэтгэл гарган асуултад яаж хариулахаа бэлдэн сэтгэл гарган заримдаа ном хэвлэлээс хайж байгаад хариулдаг.

Гэтэл цөөгүй тохиолдолд хүүхэд ээж аавынхаа хариултыг нэг их сонирхохгүй байх нь анзаарагддаг. Хүүхэд бидний хариултад ийнхүү хандаж байгаа нь тэд хариултыг үл тоосноос биш, харин хариулт нь тэдний сонирхол тэдний сонирхол, эрэлт хэрэгцээг хангаагүйтэй холбоотой байдаг байна.

Нар яагаад байдаг юм бэ? гэсэн асуултад нар дэлхийгээс зайтай оршдог том гараг гэж хэлбэл тэдэнд сонин биш, харин өөрсдийнх нь амьдралтай холбон яагаад гэвэл хүн амьтдад гэрэл дулаан хэрэгтэй байдаг юм шүү дээ гээд хариулбал харин сэтгэл ханамжтай байх жишээтэй.

Яагаад –Хариулт

Яагаад энэ эгч хурдан явж байгаа юм бэ?  Яарч байгаа болохоор л хурдан явж байгаа юм шиг байна. Яагаад яарч байгаа юм бэ? Автобуснаас хоцрохгүйн тулд. Яагаад автобусаар явах гэж байгаа юм бэ? Хол зайтай газар очих гэж байгаа болохоор л гэх мэт яагаад тасардаггүй. Мөн харин чи юу гэж бодож байна. Гэсэн асуултыг өөрт нь буцаагаад тавьж болно. Ийм байдлаар харилцан яриа үүсэж, хүүхдэд өөрийн бодол санаагаа хэлэх боломж олдоно. Харин та хүүхдийнхээ асуултад За би мэдэхгүй байна эсвэл завгүй байна гэж бүү хариулаарай. Хүүхэд асуултдаа байнга ийм хариулт аваад байвал Яагаад гэсэн асуултын хариултыг олохоос залхуурдаг болно. Үүний оронд номоос харъя, ааваас нь эмээгээс нь асууя гэж байгаарай.

Та мөн манайхаас гаргадаг “Яагаад” цуврал номоос хүүхдийнхээ асуудаг олон асуултын хариуг ч олж авах боломжтой шүү.

Сүүлд нэмэгдсэн

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.