Интерном
2023.04.19 · 3 мин

Номын соёл – Дэлхийн Номын өдөрлөг

Байгаль эх бидэнд өөрсдийгөө хамгаалах зарим нэг механизм өгсөн нь “Эзопын үлгэрт гардагчлан гар хүрч чадахгүй усан үзмээ гашуун гэж бодож чадах чадвар”аж.

Монголчууд бид эртнээс дам яриагаар мэдлэг хийж амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл, усан үзмийг хараад өөрөө амтлаад үзэх бус “гашуун гэсэн” гэх хэн нэгний үгэнд итгэж амьдардаг гэлтэй. Техник технологи, шинжлэх ухааны нээлт дээд цэгтээ тулсан XXI зуунд ч номоос уншиж, судлах бус хэн нэгнээс сонссон явуулын үгэнд итгэж, амьдралаа зохицуулж яваа нь эмгэнэлт жүжгийн нэгэн хэсэг гэлтэй.

Амьдрал гэдэг ердөө л алхмын дараа нүүр тулах бүхэн.

Гэвч амьдрал гэдэг ердөө л алхмын дараа нүүр тулах бүхэн. Алхам тутамдаа суралцаж өөрчлөгдөхөөс өөр сонголтгүй цаг үетэй нүүр тулж байна. Бидэнд зугтах газар үгүй. Эргээд бөөнөөрөө харанхуй бүдүүлэг рүүгээ буцаад хамтдаа хээгүй сайхан амьдаръя гэсэн ч буцах зам үгүй.

Чухам иймээс л дэлхий нийт номын соёлыг хөхиүлэн дэмжиж, соён гэгээрэх чигийг дуу нэгтэйгээр баримтлан хамтдаа урагшилж байна. Үүний нэгэн бодит жишээ нь “Дэлхийн номын өдөрлөг” юм. Үеийн үед эрдэм мэдлэг, шинжлэх ухааны нээлтүүдийг хойч үедээ уламжлах гол хэрэгсэл болж ирсэн “ном”-ын ач холбогдлыг таниулж, дэлгэрүүлэх зорилгоор ЮНЕСКО-оос 1995 онд “Дэлхийн номын өдөрлөг”-ийг анх санаачлан жил бүр дэлхий даяар өргөн тэмдэглэж иржээ.

“Дэлхийн номын өдөрлөг” нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тохиодог ба энэхүү өдрийг сонгосон шалтгаан нь тус өдөр дэлхийн утга зохиолын түүхэнд онцлууштай өдөр учраас юм. Сод зохиолч Мигэл дэ Сервантес, Виллиам Шекспир болон өөр бусад хэд хэдэн зохиолчдын таалал төгссөн өдөр тул утга зохиолын ноён оргилуудыг хүндэтгэн дурсах зорилгоор тус өдрийг сонгон товложээ.

Бурхан хүнийг дээр доор бүтээгээгүй. Гагцхүү хүний амьдралд сурсан сураагүйн ялгаа л гардаг.

Дэлхийн орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх нь бий агаад Испанид эл өдөр ном бэлэглэх уламжлал бий бол Их Британид хүүхдүүдэд ном хөнгөлөлттэй авах эрхийн бичиг илгээдэг. Харин Шведэд оюутан сурагчдын дунд бичлэгийн уралдаан улс даяар зохион байгуулж тэмдэглэдэг байна. Үүнээс гадна зөвхөн дөрөвдүгээр сарын 23-нд ч бус Их Британи, Ирланд болон Швед улсад өөр өөр хугацаанд номын өдрийг тэмдэглэдэг аж.

Номыг таашаан унших нь кортизолын хэмжээг багасгаж, улмаар стресс 68% хүртэл буурдгийг судалгаагаар тогтоожээ. Уран зохиолын ном унших нь уншигчдад өөр хүний гутлыг өмсөж үзэх боломж олгодог ба ингэснээр бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадварыг суулгадаг аж. Мөн унших нь анхаарал төвлөрлийг сайжруулдаг ба урт наслахад тустай.

Унших тухай 5 баримт

1.         Унших нь өөрийгөө халамжилж буй хамгийн дээд хэлбэр

2.         Ном бол хувийн чанартай зүйл

3.         Дуслыг хураавал далай

4.         Чөлөөтэй ярих чадвар сайжирна

5.         Номын сан бол хамгийн догь газар

Жил бүр дэлхий даяар унших соёлыг дэмжих үүднээс улс орнуудын номын соёлыг түгээгчид уншигчид руугаа хандсан олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, урамшуулал санал болгодог. Харин Монголын хувьд салбартаа түүчээлж буй “Интерном” номын дэлгүүрийн зүгээс уншигчдадаа зориулан “2+1 урамшуулалт худалдаа”-г жил бүр зохион байгуулаад эдүгээ 6 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.

Сэтгэл байгаа газар зам байдаг.

Энэхүү урамшуулалт худалдаа нь: Нэгдүгээрт, зөвхөн “Интерном” бус, тус номын дэлгүүрээр дамжуулан бүтээл туурвилаа худалдаалж буй Монголын бүх хэвлэлийн газар, хэвлэн нийтлэлч, зохиолчдын зүгээс уншигчдадаа барьж буй бэлэг юм. Хоёрдугаарт, уншигчдад дуртай номоо сонгон авах боломжийг олгодгоороо онцлог талтай. Тодруулбал, уншигч хүссэн хоёр номоо худалдан авснаар дахин нэг ном үнэгүй сонгож авах боломж билээ.

Ташрамд дурдахад, “2+1 урамшуулалт худалдаа” нь “Дэлхий номын өдөр” буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Интерном”-ын Улаанбаатар хот дахь бүх салбар дэлгүүр болон Дархан хотын салбарт зохион байгуулагдах тул уншигч та ямар ном сонгохоо бодож, уут цүнх, гишүүнчлэлийн картаа эртнээс зэхээрэй.

Мөн тус өдрүүдэд уншигч та internom.mn цахим хуудсаар зочлон онлайнаар номоо захиалж, урамшуулалт худалдаанд оролцох боломжтой юм шүү.

Н.Нандинчимэг

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.