Интерном
2022.12.08 · 2 мин

Санта Бертийн түүх

Санта Берт Улаанбаатар хотод ирлээ. Тиймээ, тэр бол би! Та нартай уулзана гэж бодохоор үнэхээр сайхан байна. Энэ жил би аль болох олон хүүхдэд хүслээ биелүүлж, мөрөөдлөө бодит болгоход нь туслах зорилготой байгаа. Тэр тусмаа арай илүү дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа хүүхдүүдэд чадлын хэрээр туслахыг хичээнэ.

Тиймээс би өөрийн туслах цасан охины хамт энэ хотын бүх Интерном дэлгүүрээр ээлжлэн зочлохоор шийдлээ. Бид хоёртой уулзахаар номын дэлгүүрт ирвэл чинь хамтдаа баяр хөөр, нөхөрлөл бүтээцгээе. Бүгдээрээ хамт ном хэрхэн мөрөөдлийг амьдруулж, хүсэл биелүүлдгийг харах үнэхээр хөгжилтэй, сайхан байх байх даа...

Номын дэлгүүрт ирж амжихгүй ч гэлээ жаахан тус хэрэгтэй байгаа бусад хүүхдүүдэд ч бас туслах юмсан. Үүний тулд харин та нар надад тусалж чадна. Хэрэв бусдад өгч болох ном байвал тэдгээр номыг чинь бид хоёр унших номгүй, уйдаж байгаа хүүхдүүдэд хүргэж өгч чадна шүү. Бас, хэрэв өөртөө шинээр ном худалдаж авч байгаа бол тэр ч гэсэн бусад хүүхдүүдэд тусалж байгаа хэрэг болно.


Мөн Санта Бертийн "ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГИЙН БАГЦ" худалдаанд гарсан бөгөөд хүүхдүүддээ сахар агуулаагүй, эрүүл, аюулгүй, цагийг зөв өнгөрөөх, хүүхдийн сэтгэхгүй, боловсрол, хөгжлийг дэмжих оюуны хөрөнгө оруулалт болох номтой бэлгийн багц худалдан авахыг хүсвэл Интерном номын дэлгүүрийн салбар дэлгүүрүүдийг зориорой.


"Санта Бертийн бэлгийн багц" бүрийн худалдан авалт бүрийн үнийн дүнгийн 2%-ийг "Сайн үйлийн аян"-ндаа зориулахаар бэлдсэн байгааг дуулгахад таатай байна.

Бэлгийн багцыг сонирхож байвал энд дараарай.

Бэлгийн багцыг сонирхож байвал энд дараарай. 

Бид 4 асрамжийн газар сонгосон ба тэнд байгаа унших хүсэлтэй хүүхдүүдэд ном хандивлах гэж байгаа бөгөөд уншигч та энэхүү аяныг дэмжиж байвал Интерном номын дэлгүүрт байгаа "Шидэт Санта Берт хайрцаг"-т ном хандивлаарай. Бидэнтэй уулзахаар ирэхдээ авчирсан ч болно шүү.

Бид ингэж хамтдаа хичээвэл хамтын нэгэн зорилго биелүүлнэ гэсэн үг. Тэгж чадвал юутай сайн бэ! Учир нь жилийн яг энэ үе бол хамгийн онцгой, чухал үе шүү дээ. Ингэхэд, би өдөр бүр өөр өөр газар байх учраас намайг олъё гэвэл олон нийтийн сүлжээнээс ( https://www.facebook.com/SantaBert.xoxo ) хаана явааг минь харж байгаарай. Монголд учрах олон олон адал явдлаа би бүгдийг нь та нартайгаа хуваалцах болно.

Түүгээр ч зогсохгүй би хуанли дээрх төлөвлөгөөгөө интернэтэд байршуулчихна. Та нар хуанлийг маань хараад л надтай хаана уулзахаа мэдэж аваад, хүрээд ирээрэй. Тэгээд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж, бусдад ч бас аз жаргал түгээе. Хэрэв надаас асуумаар зүйл гарвал шуудхан зурвас явуулаарай. Би дуртайяа хариулах болно.

Уулзатлаа түр баяртай,

Санта Берт.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.