Интерном
2022.10.01 · 1 мин

ХОНХОН ШИЛ - НОМЫН НЭЭЛТ

Хаана: Интерном - Төв салбар
Хэзээ: 10 сарын 01 / 17:00 цагт


Бусдын адил амьдарч, хэнээс ч дутахгүй, нэр хүндтэй, сэтгэл татам байхыг шаардах нийгэмд анзаараад байдаггүй ч хүн бүхэн хонхон шилэнд агааргүйтэн, бачимдана. Дээрээс бүрхэн авсан энэ шилний гаднаас бусад хүн ямархан байр байдалтайг минь сонжин харавч, чухам дотор нь юу болж байгааг үл ажирна… Өөрийгөө ойлгохгүй, төөрч будилан, сэтгэл дотроо зөрчилдөн явах Эстер охин бол Америкийн алдарт зохиолч, яруу найрагч Силвиа Платын өөрийн амьдралаас ургуулан бүтээсэн дүр.

Үйл явдлын дараалал, өгүүлэгчийн өнцгөөр бус Эстер бүсгүйн бодол, дуу хоолой, харах өнцгөөр дүрслэгдэн бичигдсэн энэхүү роман охиныг ойлгож, хайрлах сэтгэлийг төрүүлж, уншигч өөрийн эргэн тойрон хийгээд “одоо”-г сэхээрч анзаарахад хүргэдэг. Энэхүү зохиол нь Силвиа Платын цорын ганц үргэлжилсэн үгийн зохиол бөгөөд үнэ цэнээ мэдрүүлж амжаагүй байхад нь зохиолч нь энэ хорвоогоос халин одсон ч, үе үеийн дэлхий дахины уншигчдад өдгөө хүртэл хүрч, сэтгэлд нь инжирийн модыг ургуулсаар байна.


Сүүлд нэмэгдсэн

Бүгд

Санта Бертийн түүх

Нийтлэгч Интерном

2022/12/08

Би өөрийн туслах цасан охины хамт энэ хотын бүх Интерном дэлгүүрээр ээлжлэн зочлохоор шийдлээ. Бид хоёртой уулзахаар номын дэлгүүрт ирвэл чинь хамтдаа баяр хөөр, нөхөрлөл бүтээцгээе. Бүгдээрээ хамт ном хэрхэн мөрөөдлийг амьдруулж, хүсэл биелүүлдгийг харах үнэхээр хөгжилтэй, сайхан байх байх даа...