Номын соёл – Дэлхийн Номын өдөрлөг
Нийтлэгч Интерном
2023/04/19
Амьдралаа тохь тухтай, илүү амар хялбар болгох гэж бүтээсэн зүйлс маань биднийг үнэндээ сул дорой болгож орхижээ. Хүн төрөлхтнийг тухтай амьдруулах технологи хөгжих тусам байгалийн эрс тэс орчинд тэсэж үлдэх төрөлх чадвараа бид гээсээр. Зузаан хувцас давхарлаж, дулаан газар шигдсээр зүрх судасны тогтолцоогоо, цусыг бүх л биеэр тараадаг судаснуудаа сулруулжээ. Үүний төлөөсийг хэн төлдгийг та мэдэх үү? Бидний зүрх. Зүрх цусаа эргэлдүүлэхийн тулд илүү ихийг илүү хүчтэй шахахаас өөр аргагүй болдог. Ингэх нь ямар ч хэрэгцээгүй ачааг зүрхэнд байнга үүрүүлж байгаа хэрэг. Зүрх судасны өвчнөөр нас барах ихэссэн нь хоол, хөдөлгөөнөөс гадна дээрх асуудлаас бас хамаардаг шүү.
Хэрхэн шийдвэрлэх вэ гэж үү? Тун энгийн. Өдөр тутам хүйтэн шүршүүрт орвол эмнэлэг явах хэрэг гарахгүй. Үгүй ядаж, халуун бүлээн шүршүүрт орсныхоо дараа 30 сек, чадахгүй бол 15 сек хүйтэн шүршүүрт зогс. Энгийн хэр нь үр дүнтэй, бас ямар ч үнэ төлбөргүй арга юм. Бидний зүрх судасны тогтолцоо хүйтнээр өдөөгдөж байж л зохих түвшинд хүрнэ.
Хүйтэн шүршүүрт орох үед зүрх судасны тогтолцооны сая сая өчүүхэн жижиг булчин идэвхжиж, улмаар дасгалжина. Шүршүүрт орж эхлээд 10 хоноход л таны зүрхний цохилтын тоо илэрхий буурч, нэг удаа 15-30 удаа цохилдог болсныг, уснаас гарсан ч энэ хэвээрээ 24 цаг болохыг анзаарна. Өөрөөр хэлбэл, стресс бухимдал тэр хэрээр багасна гэсэн үг. Та хэдий чинээ их стресстэнэ зүрх тань төдий чинээ түргэн цохилдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэтэрхий санаа зовомтгой эцэг эхчүүд хүүхдээ дааруулахгүй гэж аль болох зузаан хүрэм, малгай, ороолт өмсгөж бэгнэх гэдэг билээ. Гэтэл угтаа цусны эргэлт улам удааширч, хүүхэд маань ч, бид ч өвчинд өртөмтгий болдог.
Хүйтний талаар зөв бодолтой байж, ойлгосноор та судсаа дасгалжуулж, чийрэгжүүлж чадна. Хүйтнийг дайсан, хор уршиг, сөрөг зүйл гэж харахаа больж, харин бидний бие байгалийн жамаар зөв ажиллаж байна уу гэдгийг тусгах толь хэмээн ойлговол зохино.
Сүүлд нэмэгдсэн
БүгдНомын соёл – Дэлхийн Номын өдөрлөг
Нийтлэгч Интерном
2023/04/19
Бидний доторх гэрэл номд Мишель Обамагийн онцолсон санаанууд
Нийтлэгч Интерном
2023/03/11
Хэрхэн хөрөнгө оруулах вэ?
Нийтлэгч Интерном
2023/01/02
Санта Бертийн түүх
Нийтлэгч Интерном
2022/12/08
Казүо Ишигүро: Технологийн дэвшлээс болж сүйрчихгүйн тулд бид нийгмийг өөрөөр зохион байгуулах шаардлагатай болно.
Нийтлэгч Интерном
2022/11/12