Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Хаа сайгүй хайр дурлалын асуудлууд хөвөрч байна. Харин энэ бүхэн Грег Хеффлид хамаатай болов уу? Дунд сургууль дээрх Валентины үдэшлэг Грегийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх болно. Грег үдэшлэгт явах болзоот охиноо хайхын сацуу чухал үдэш ганцаархнаа хосгүй хоцрох вий гэж санаа зовнино. Сайн найз Роулд нь ч гэсэн үдэшлэгт хамт явах хос байгаагүй тул Грег бага ч болов тайвширч байлаа. Санаанд оромгүй тохиолдлоор Грег бүжгэнд хамт явах хосоо олох ба Роули ганцаараа хоцорно. Гэвч ганцхан үдшийн дотор олон зүйл болж өнгөрөх ба эцэст нь хэнийх нь аз гийж, хайр дурлалын асуудалд одтой байх бол?
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789997317902
- Тохиромжтой нас : 8+
- Худалдаанд гарсан огноо : 2019-11-15
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 224 нүүр
- Эрхлэн гаргасан : Цэнхэр гүзээлзгэнэ
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 270 гр
- Хэмжээс : 203 x 140 x 15 мм
ISBN-13 | 9789997317902 |
---|---|
Тохиромжтой нас | 8+ |
Худалдаанд гарсан огноо | 2019-11-15 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 224 нүүр |
Эрхлэн гаргасан | Цэнхэр гүзээлзгэнэ |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 270 гр |
Хэмжээс | 203 x 140 x 15 мм |
Зохиолчийн талаар
Шог зураач, зохиолч Жефф Кинни 1971 онд төрсөн бөгөөд хүүхэд насаа Вашингтон хотод өнгөрүүлжээ. 1998 онд дунд сургуульд сурдаг, туниа муутай Грегийн тухай буюу Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэлийг бичих санаа анх төрсөн бөгөөд энэ номон дээрээ бараг 8 жил ажилласан гэдэг.
Жефф Time сэтгүүлээс шалгаруулдаг Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг төдийгүй Хамгийн шилдэг 5 вэбсайтын нэгээр шалгарсан Poptropica вэбсайтын үүсгэн байгуулагч билээ. Өдгөө Жефф Массачусетсэд Unlikely Story хэмээх ер бусын номын дэлгүүрийг ажиллуулдаг.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй