Монголд төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж байсан эд зүйлс болон гадаадын мөнгөн тэмдэгт зоос: XVII-XX зууны эхэн үе

Main cover


АНГИЛАЛ
Монголын түүх: ерөнхий
ХУДАЛДААНД
2010
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
64
Нүүр
ISBN-13
978-99929-1-951-4
ХЭМЖЭЭС
293 x 213 x 12 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол улс гүйлгээний зоос, мөнгөн тэмдэгт хийж хэрэглэж ирсэн нь түүхийн хувьд эртний уламжлалтай орны тоонд зүй ёсоор орно. Монголын эзэнт гүрний үед дэлхийд анх удаа алтан баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд оруулж хэрэглэж байснаас гадна нийслэл Хархорин болон эзлэн авсан улсуудад Монголын хаадын нэрээр олон төрлийн алт, мөнгө, металл зоос цутган гаргаж гүйлгэж байсан түүхтэй. Энэ номонд түүхэн тодорхой үед монгол нутагт мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан зүйлс болон гадаадын мөнгөн тэмдэгт, зоос хэрэглэж ирсэн байдлыг түүхэн баримтаар үзүүлсэн байна.

Үзүүлэлт

ISBN-13
978-99929-1-951-4
Худалдаанд гарсан огноо2010-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо64 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин605 гр
Хэмжээс293 x 213 x 12 мм

Зохиолчийн талаар

1949 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 'Дунд төгрөг' гэдэг газар төрсөн. 1969 онд Дорноговь аймагт АУДуС, 1977 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл ахуйн салбар, 1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлэгийн академид цэргийн эрүүл ахуйч эмчийн мэргэжил эзэмшсэн. 1977-2004 онуудад НАХЯамны 3-р газар, Засгийн газрын ҮААЭГазрын тусгай зориулалтын лабораторийн эрхлэгч, 1992-2004 онд Хил хамгаалах ерөнхий газар ЭАХСХ-ын албаны даргаар ажиллаж байсан, дэд хурандаа цолтой. Соёл яруу найргийн академийн гишүүн. Одоо Монголын зоос сонирхогчдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. **Бүтээлүүд:** «Монголын зоос мөнгөн тэмдэгт» (1992 он) «Хятадын зоос» (1993 он) «Монголын эртний улсуудын зоос» (1998 он) «Монголын мөнгөн тэмдэгт» (1998 он) «Монголын мөнгөн тэмдэгт зоос» (2002 oн) «Монгол нутгаас олдсон эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал» (2004 он) зэрэг номыг бие даан болон нөхдийн хамт бичиж хэвлүүлсэн. Мөн монголын мөнгөн тэмдэгт зоос, хүрлийн үеийн түүвэр олдвор, угсаатны зүйн цуглуулга хийж, хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаж байсан.
1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Авто инеженерийн мэргэжилтэй. 1986 оноос эхлэн Монгол улсын болон олон улсын зоос, мөнгөн тэмдэгт сонирхон цуглуулж, өөрийн цуглуулгаараа хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилж ирсний зэрэгцээ 2002 онд 'Монголын зоос, мөнгөн тэмдэгт' ном хэвлүүлсэн. 2001 оноос Монголын зоос сонирхогчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 1998 оноос шуудангийн марк, дугтуйны цуглуулга хийж, 'Монголын шуудангийн түүх: 1863-1933' сэдвээр Дэлхийн филателийн холбооны үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, 2007, 2008, 2009 онуудад алтадсан мадалиудаар тус тус шагнагдсан. Одоо 'Сантранс' ХХК-д захиралаар ажиллаж байна.
1983 онд ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Улс төр, түүхийн ангийг дүүргэж, түүхч-угсаатны зүйч мэргэжил эзэмшсэн. 1983-1992 онуудад ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд багшилж байгаад, 1992 оноос Монгол улсын ШУА-д аспирантурт суралцаж 'Монголчуудын уламжлалт цээрийн ёс' сэдвээр 1996 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Дундад зууны үеийн Монголын түүхийн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр 'Монгол шатар ба монгол соёл' (1993), 'Монголчуудын уламжлалт цээрийн ёс' (2003), 'Монголын Нууц Товчооны судалгаа' (2008), 'Монголын Нууц Товчоо дахь ёс заншилын судалгаа' (2010), 'Тэнгэрийн их Юань улсын түүхэн тэмдэглэл' (2010) ганц сэдэвт зохиол болон 'Монголын их Юань улс' (2010) зэрэг арав гаруй хамтын бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж Герман, Орос, Япон, Хятад, Солонгос зэрэг оронд зохиол нь нийтлэгдсэн байна.
Говь-Алтай аймагт төрсөн. Нохой жилтэй. Барилгын техникум төгссөн. Барилгын техникч мэргэжилтэй. Монголын зоос, мөнгөн тэмдэгтийн талаар судалгаа хийж, төвийн зарим хэвлэлүүдэд нийтлүүлсэн. Монголын зоос сонирхогчдын холбооны Тэргүүлэгч гишүүн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй